Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 1-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 1-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-01-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 1-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -13.9-18.0 градус хүйтэн, бусад нутгаар -8.5-17.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Цээлд 2 градус дулаан, Шарга, Алтайд 0, Есөнбулагт -1, Тонхил, Төгрөг, Баян-Уулд -2 градус хүйтэн дулаан, бусад сумдад -3-12 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулин, Дэлгэрт -29, Дарив, Тайширт -28, Есөнбулаг, Хөхморьт, Жаргаланд -27, Бигэр, Халиун, Цогт, Шаргад -26, Цээл, Чандманьд -24, Бугат, Тонхил, Тооройд -23 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-19 градус хүйтэн, бусад нутгаар -10-17 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 8, Тонхилд 7, Цээлд 6, Бугат, Тоорой, Баян-Уулд 5, Есөнбулагт 4 градус дулаан, бусад нутгаар 0-6 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -34, Цогтод -31, Тайширт -30, Шаргад -29, Есөнбулаг, Хөхморьтод -28, Бугат, Баян-Уул, Тонхил, Чандманьд -27, Бигэрт -26 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх сумуудад хур тунадас орсон ба Алтайд 3.7 мм, Есөнбулагт 3.2 мм, Шаргад 2.4 мм, Тонхилд 2.3 мм, Төгрөгт 2.2 мм, Даривт 1.7 мм, Бигэрт 1.6 мм, Гуулинд 1.3 мм, Жаргаланд 1.1 мм, Дэлгэрт 1.0 мм, Баян-Уулд 0.6 мм, Цээл, Хөхморьт 0.4 мм, Цогт, Тайширт 0.3 мм, Чандмань, Эрдэнэд 0.1 мм, Бугат, Халиунд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тооройд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Төгрөгт 16 м/с, Баян-Уулд 14 м/с, Тайширт 12 м/с, бусад сумуудад 5-11 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-3 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 1-р сарын 10-ны байдлаар Есөнбулаг, Алтай, Төгрөг, Шаргад 4 см, Тонхилд 3 см, Дарив, Дэлгэр, Жаргаланд 2 см, Хөхморьт, Баян-Уул, Бигэр, Гуулин, Халиун, Эрдэнэд 1 см, Цээл, Цогт, Тайшир, Чандманьд 0 см зузаан, бүрхэц 5-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Алтайд 0.24 г/см3, Шаргад 0.22 г/см3, Есөнбулагт 0.20 г/см3 тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /